Хүүхдүүд элгээ хайрлахыг уриалжээ
Манай оронд нэн тулгамдаж байгаа элэгний өвчлөл, элэгний хатуурал, хорт хавдар зэрэг өвчний угшил болсон вирүст хепатит өвчинтэй тэмцэхэд бодитой хувь нэмэр оруулах үүднээс Монгол улсын Эрүүл мэнд, спортын яам, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан хамтран “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуучууд, олон нийтэд вирүст хепатит өвчний хор уршиг, үр дагаврыг таниулан мэдүүлж, урьдчилан сэргийлж өөрийгөө болон гэр бүл, найз хамт олноо хамгаалахад туслах, мэдлэг олгох зорилготой “Элгээ хайрлая” аяныг зохион байгуулж байгаа аж.
Та энэхүү аяны уралдаанд зурагт хуудас, постер плакатны загвар, гэрэл зураг, нийтлэл, богино өгүүллэг, богино хэмжээний кино уран сайхны буюу анимешн (short film) төрлөөр оролцож болох юм байна.
“Элгээ хайрлая” аяны зохион бичлэг, гар зургийн уралдаанд шагналт байр эзэлсэн хүүхдүүдийн бүтээлийг толилуулъя.
ЭЛГЭЭ ХАЙРЛАЯ аяны гар зураг, зохион бичлэгийн уралдааны Тэргүүн байрын шагналт А.Ачит
ЭЛГЭЭ ХАЙРЛАЯ аяны гар зураг, зохион бичлэгийн уралдааны 2-р байрын шагналт Э.Батхишиг
ЭЛГЭЭ ХАЙРЛАЯ аяны гар зураг, зохион бичлэгийн уралдааны 3-р байрын шагналт Н.Мөнхцэцэг
ЭЛГЭЭ ХАЙРЛАЯ аяны гар зураг, зохион бичлэгийн уралдааны тусгай байрын шагналт Б.Жонатан