Нийгэм

Налайхын Захирагчийн дахин сонгууль пүрэв гаригт болно

Bolor Rose
2015-06-15 05:44

 Налайхын Захирагчийн сонгуулиар нэр дэвшигчдийн авсан санал 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд дахин санал хураалт явуулахаар болсон билээ. Тэгвэл хоёр нэр дэвшигчийн дахин сонгуулийн  санал хураалтыг 06 дугаар сарын 18 буюу пүрэв гаригт 07.00-22.00 цагийн хооронд дахин санал хураалт явуулахаар болжээ.