“Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадам пүрэв гаригт эхэлнэ
"Найрсаг Улаабаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадам ирэх 18, 19-ны өдрүүдэд ДБЭТ-т болно. Зохион байгуулсан тоглолт бүрээрээ балетын урлагийн хөгжлийг урагш ахиулахыг эрмэлздэг МУГЖ Д.Алтанхуяг энэ удаа АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчидын хамт оролцох ажээ. Наадамд Дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс үзэгчдэд толилуулах юм байна .
Дашрамд дурдахад Д.Алтанхуягийн продюсерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол Улсад тоглосныхоо дараа Япон Улсад тоглох ажээ.