Монголд үйлдвэрлэв: Хонины сүүлтэй саван
Монголчууд эртнээс хонины сүүлийг хэрэглэж ирсэн ч, хурц үнэрээс нь болоод хэрэглээ нь багасах болсон. Сүүлний тосыг биедээ түрхсэнээр үхэжсэн эд эсийг сэргээн, нөхөн төлжүүлнэ, зөөлрүүлнэ, уян хатан бөх чанартай болгож, биед шаардлагатай эрдсийг нөхөх, биеийн халууныг тэнцвэржүүлнэ, дархлаа сэргээж, уураг нөхдөг зэрэг олон давуу талтай байдаг.
Тиймээс сүүлний хэрэглээг нэмэгдүүлэх нь хүний биед ашиг тус ихтэй ажээ. Хонины сүүлийг хэрэглээнд нэвтрүүлж чадсан нэгэн монголын бүтээгдэхүүн бол “сүүлэн хүү” саван
юм. Уг хонины сүүлээр хийсэн, органик, Монгол саван нь орчин үеийн хэрэглэгчдэд зориулан хонины сүүлний эвгүй үнэрийг цэцэгсийн үнэрээр дарсан, хатуу болон шингэн хэлбэртэй гэдгээрээ давуу тал ихтэй ажээ.
100 хувь хонины сүүлээс гаргаж авсан уг саванг "Дэгжих Оюу" ХХК үйлдвэрлэн гаргасаар таван жил болсон бөгөөд гар аргаар үйлдвэрлсэн дотоодын үйлдвэрлэл гэдгээрээ онцлог юм.
-
202.126.91.*
Зочин
2016-02-06 15:16
bi neg yuman deer gaihaad baih yum. Tanaih lhamour-oos oor kompani biz dee. tegeed lkhamour yagaad gantshan jiliin omno garch irsen mortloo mongoldoo anhdagch, tsoo shine honinii suultei savan ene ter geed odor shonogui surtalchlaad baiga yum be. Yag mergejliin hunii nudeer harahad material ni l honinii suul bolhoos ali ali ni l ulamjlalt argaar buyu shuud argaar savanjih processoor gargaj avsan haana ch l baidag technologi shuu dee.0 0 Хариулах