Бусад

200 калорыг хүнсний хэмжээгээр нь таньж суръя

О.Намуун
2015-06-16 01:50

Насанд хүрсэн хүн өдөрт хамгийн багадаа л 1500 калор идэж буй хоол хүнснээсээ авч байх ёстой байдаг. Калорын тусламжтайгаар хүний биеийн бодисын солилцоо хэвийн явагддаг. Тиймдээ ч өдөрт бид илүү ч үгүй, дутуу ч үгүй калор цуглуулахын тулд хэр хэмжээнд ямар хоол хүнс хэрэглэж байхаа мэддэг байх хэрэгтэй болдог. Зарим хүнс биед төдийлөн ашиг тусгүй хэрнээ маш өндөр калортой байх нь бий.  Тиймээс доорх зургуудаас ямар хүнс, хэр хэмжээнд 200 калор агуулдгийг харах боломжтой. Ингэснээр та хүнс авахдаа, хоол идэхдээ байнга тоо бодож гашлах хэрэггүй болно.