Бусад

Элэгний хавдрын үнэгүй үзлэг хийж зөвлөгөө өгнө

Bolor Rose
2015-06-16 02:09

 Гадаад Хэргийн Сайд асан Г.Занданшатарын санаачлагаар “Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, Д вирусын халдвартай болон элэгний хавдрын талаар мэдээлэл авахыг хүссэн хүмүүст Тусгаар Тогтнолын Ордонд пүрэв гаригт 18 цагаас үнэгүй оношлогоо, үзлэг хийж, зөвлөгөө өгөх ажээ.  Хөтөлбөрийн хүрээнд гадаадын өндөр хөгжилтэй орнуудын анагаах ухааны эмч, судлаач, професеруудыг урьж оролцуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтад Станфордын Их Сургуулийн Анагаах ухааны  профессор, Станфордын хепатит, элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Проф.Жэфриглэн, Анкарагийн Анагаах Ухааны Их Сургуулийн Элэг судлалын хүрээлэнгийн захирал, Дэлхийн гастроэнтерологийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга проф.Сихан Юрдаядин нар иргэдэд үнэгүй оношлогоо хийн, зөвлөгөө өгч, лекц унших ажээ.