Бусад

"АСУУЛТ ФОТО АЯЛАЛ-2015" арга хэмжээний бүртгэл эхэллээ

О.Намуун
2015-06-16 02:38

“АСУУЛТ ФОТО АЯЛАЛ - 2015” арга хэмжээг Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг ТББ, www.asuult.net сайт болон "Студи-3" агентлагаас хамтран арав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ 2015 оны 7-р сарын 4-ны бямба гаригт болох юм.

Аялалд гэрэл зураг сонирхдог, сонирхох гэж байгаа, гэрэл зургаар амьсгалдаг бүх хүмүүс оролцох боломжтой. Арга хэмжээний албан ёсны бүртгэл "Студи-3" агентлагийн байранд явагдаж эхэлсэн бөгөөд нийт 350 мандат тараагдана. Бүртгэлийн хураамж болох 35,000 төгрөгт өдөр, оройн хоол, ундаа, ус, фудболка, малгай, унаа, мандат гэх мэт зардал багтсан байна.