Улсын их хурал

ТӨХ-ны даргад Ц.Нанзаддоржийг хэн зүтгүүлээд байна вэ?

М.Энхмаа
2015-06-16 03:21

Засгийн газар өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчийн хорооны даргыг томилж, Төрийн  өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж  буцаж ажилдаа оржээ.

Ийнхүү тэрээр Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалд 3 дахь удаагаа томилогдож байгаа юм байна.

Түүхийг сөхөн харвал :

Анхны томилолт – Ц.Нанзаддорж нь 2012 оны 7-р сард Төрийн өмчийн хорооны даргаар анх удаагаа томилогдон ажилласан. Гэвч 2013 оны 1-р сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг.

Дахин томилолт буюу - Ц.Нанзаддорж ажлаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа өөрийг нь үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн шүүхээр заргалдаж 2015 оны 1-р сард ТӨХ-ны даргын суудалд эргүүлэн томилогдсон. Гэвч хоёр сарын дараа ажлаасаа чөлөөлөгджээ.

Гурав дахь томилолт - 2015 оны 6-р сарын 15-нд Засгийн газрын ээлжит хуралдаан болж Ц.Нанзаддоржийг ТӨХ-ны даргаар дахин томилохоор шийдвэрлэсэн байна. Энэ хүртэл өнгөрсөн хугацаанд тэрээр тамгаа авч зугаатсанаас эхлээд албан тушаалдаа үлдэхийн тулд зүйл бүрийн оролдлогыг хийсэн гэгддэг. 

 

Төрийн өмчийн хороо нь Ц.Нанзаддоржоос өөр хүн дарга хийж болохгүй байгууллага уу? Эсвэл үүний ард нэг хүнээ гурван удаа томилон барин хамгаалах эрх ашгийн томоохон зөрчил байна уу?  Төрийн томоохон өмчүүдийг хувьчлах ажил яригдаж буй энэ үед төр түмний баялгийн менежмент хариуцсан энэ байгууллагад өөрийн хүнээ үхэн хатан зүтгүүлэх сонирхол хэнд байна вэ?

 

 

 


  1. 122.201.31.* Tseegii 2015-07-02 07:07
    Khubichlakh ajil yarbigtai khel am ikhtei ajil, ene khun asar ikh ajliin turshlagatai yag ene chigleeer mergeshsen turiin alban khaagch ter utgaara l dakhin darga bolood baigaa yum. Ene tegj dairaldsan khuniig tomilchikhajil bish setguulchdee durtai tsagtaa khalj durtai khunee tabikh mest bish ene