Засгийн газар

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Петербург хотноо олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно

М.Энхмаа
2015-06-16 05:31

Ерөнхий сайд Ч.Сайхабилэг 2015 оны 6 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд  болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Энэхүү уулзалт нь ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох ажээ.

Чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцохоор төлөвлөж байгаа юм байна.