Дэлхийд

"Дархан Нэхий" компани ирэх сараас Европын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлнэ

Bolor Rose
2015-06-16 06:21

Монголын Арьс Шир Үйлдвэрлэгчдийн Холбооны мэдээлснээр өнгөрсөн онд Монгол Улс 118.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортод гаргасны 66 хувийг хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспорт бүрдүүлсэн байна. Тэгвэл нийт экспортын 10 орчим хувийг бүрдүүлдэг “Дархан Нэхий” компани ирэх сард Европын зах зээлд бэлэн бүтээгдэхүүн экспортлохоор болжээ. Бэлэн бүтээгдэхүүн экспортолж эхэлснээр тус компанийн энэ оны борлуулалтын орлого нь 50 гаруй хувиар нэмэгдэнэ гэж тус компанийн удирдлагууд үзэж байгаа ажээ.  

Мөн цаашид тус компани ОХУ, БНХАУ-д борлуулалтын цэгүүд нээхээр төлөвлөж байгаа юм байна. Үүнээс гадна “Дархан Нэхий” компани дээр “Zara” брэндийн шаардлагад нийцсэн арьс шир боловсруулах талаарх сургалт явагдаж байгаа юм байна. Захиалагчийн шаардлагад нийцсэн арьс шир боловсруулж эхэлбэл “Zara”-д бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.