Монголд үйлдвэрлэв: Япон руу гардаг монголын брэнд “Марал”
Жинхэнэ байгалийн чацарганаар хийсэн монголын брэнд "Марал" саван нь Японы зах зээлд анх худалдаалагдаж эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Чацарганын тостой саван үйлдвэрлэх “ЧАЛ” төслийг 2014 оны 2 сард санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анхны бүтээгдэхүүн нь 4-р сард Японд 100% амжилттай худалдаалагдсан байна.
“ЧАЛ” төсөл 2014 оны 8 сарын 29-31-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан гарааны бизнесийг дэмжих Start Up Weekend 10-т оролцож нийт 32 санаа бүхий 10 багаас тэргүүн байрыг эзэлж байжээ. Ийнхүү Японы "ноу-хауг" шингээсэн, Монголд үйлдвэрлэсэн органик гоо сайхны бүтээгдэхүүн
ийг зэх зээлд гаргаж эхэлжээ.
"Mарал" брэнд эртний Монгол хатдын гоо сайхны нууц, Монгол эмэгтэйн сайн сайхан чанарыг гоо сайхны бүтээгдэхүүнээрээ дамжуулан өнөөгийн бүсгүйчүүдэд танилцуулж, карьер болон хувийн амьдралд нь баялаг хувь нэмэр оруулах зорилготой ажээ. Монгол эмэгтэйчүүд арьсаа толигор болгож, хуурайшилтаас сэргийлэхэд чацарганын шүүсийг хэрэглэсээр ирсэн. Тиймдээ ч энэ уламжлалт Монгол аргыг дэлхийд түгээхээр ажиллаж байгаа юм.
Тус саванд агуулагддаг чацарганын тос арьсыг чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нэгэн туршилтаар энэ нь батлагдсан байна. 61 настай 30 эрүүл эмэгтэйд чацарганын тосны капсулыг өдөрт 2 ширхгээр 3 сар уулгахад нэг сарын дараа арьсны чийгшил 33.6%, 3 сарын дараа 48.6% -аар нэмэгдсэн үр дүн гарчээ.
Ийнхүү "Марал" брэнд өнгөрсөн 12-р сараас эхлэн чацаргана, зөгийн балтай 100% органик, гар аргаар хийсэн саванг Монгол болон Японы зах зээлд туршилтаар худалдаалж эхэлсэн байна.
-
66.181.161.*
Зочин
2017-11-21 17:00
Хаанаас авах боломжтой вэ?!0 0 Хариулах
-
103.9.90.*
Зочин
2015-06-17 15:32
haanaas avch boloh ve?0 0 Хариулах