Бусад

“О.Цэвэгжавын амьдрал, уран бүтээл” хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр болно

О.Намуун news.trends.mn
2015-06-17 19:39

Ардын зураач, Төрийн хошой шагналт О.Цэвэгжавын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “О.Цэвэгжавын амьдрал, уран бүтээл” хүндэтгэлийн ёслолын ажиллагаа өнөөдөр 16 цагт Монгол уран зургийн галерейд болно. Ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт, уран бүтээлийн номын нээлт зэрэг болох юм.

Үзэсгэлэнгийн хөтөлбөр:

  • "Эрчимт хөдөлгөөний дүрслэлийн суутан" Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, проф Л.Батчулуун
  • "Зураач О.Цэвэгжавын аж амьдралын сэдэвт уран зургийн зохиомж, өнгө, дүрслэлийн онцлог" Доктор, проф Ц.Эрдэнэцог
  • "Ардын зураач О.Цэвэгжавын туурвилын дотоод ертөнц дэх эрчил хөдөлгөөнт дүр" Доктор, проф Ж.Саруулбуян
  • "Зураач О.Цэвэгжавын хувьсгалын сэдэвт бүтээлийн тухай" БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн сургуулийн Уран зургийн дээд сургуулийн урлагийн онол, уран зураг, уран бичлэгийн багш Э.Чулуун
  • "XX зууны манлай зураач О.Цэвэгжав" МҮЭ-ийн нэрэмжит шагналт, урлаг судлаач О.Сосор