Нийгэм

Өнөөдрөөс оюутан цагдаа ажиллаж эхэлнэ

Bolor Rose
2015-06-17 11:11

“Оюутан цагдаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо хамтран өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Өмнөх жил 88 оюутан цагдааг ажиллуулж байсан бол энэ жил 80 оюутан цагдаа бэлтгэсэн бөгөөд өнөөдөр  үүрэгт ажилдаа гарна. Тэдний хувьд жуулчдад замыг нь зааж өгөхөөс гадна гарч болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх, эрсдэлд орсон тохиолдолд зохих газарт холбож өгөх зэрэг үүрэг гүйцэтгэх ажээ. Гурван сарын турш өдөрт 6-8 цаг ажиллах тэдний цагийн хөлсийг 3500 төгрөгөөр тооцож байгаа аж.