Нийгэм

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөд өртсөн гэв

Bolor Rose
2015-06-17 12:19

 

Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр. Энэ талаар УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд  Д.Оюунхорол мэдээлэл хийсэн бөгөөд Тэрээр “Манай  орны  хувьд   уур  амьсгалын  өөрчлөлт,  хүний  үйл ажиллагаанаас шалтгаалсан цөлжилт, хөрсний доройтол тулгамдсан асуудлын нэг болж байгаа бөгөөд нийт  нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байна.  НҮБ -ын  Цөлжилттэй  тэмцэх  конвенцийн  газраас  гаргасан тодорхойлолтоор манай орны нийт газар нутгийн 90 орчим хувь нь газрын доройтол, цөлжилтийн аюулдөртөх  эмзэг  бүс  нутагт хамаарагддаг. “Газрын хөрс бол үнэгүй зүйл биш. Эрүүл хөрсөнд хөрөнгө оруулцгаая” гэсэнНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 2015 оны уриаг хэрэгжүүлж, цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэхийг Та бүхэнд хандан уриалж байна” гэв.