Засгийн газар

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хуулиар зохицуулах шаардлагатай гэв

М.Энхмаа
2015-06-17 06:38

Өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонссон байна.

Ажлын хэсгийн ахлагч  Ж.Батзандан гишүүн :

“Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил нь зөвхөн Нийслэлийн ИТХ-аас баталсан журмын хүрээнд зохицуулагдаж байгаа. Гэтэл үүнийг хуулиар зохицуулах шаардлага үүсээд байна. Тийм учраас Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аас яаралтай батлах шаардлагатай. Мөн газрын үнэлгээг шинэчлэн тогтоох шаардлага байна. ” гэлээ.

Дээрх асуудлын хүрээнд Өргөдлийн байнгын хороо Засгийн газар, хотын удирдлагад тодорхой үүрэг өгөхөөр,  Эдийн засгийн байнгын хороонд тогтоол хүргүүлэхээр болсон байна.