Дэлхийд

Онгоцонд электрон тамхи авч явахыг хоригложээ

Bolor Rose
2015-06-17 07:14


Олон улсын иргэний нислэгийн байгууллага зорчигч хийгээд нисэх багийн гишүүдийг тээшиндээ электрон тамхийг тээвэрлэн авч явахыг хориглох шийдвэрийг гаргасан байна. Учир нь нисэх онгоцны ачаа тээшинд хийсэн электрон тамхины халаалтын элемент идэвхжиж, гал гарсан хэд хэдэн тохиолдол гарсантай холбогдуулан эл шийдвэрийг гаргасан хэмээн Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын зөвлөлийн тэргүүн Олумуива Бернард мэдээллээ. Түүнчлэн  электрон тамхинаас гадна түүнийг цэнэглэгч, электрон тамхи татах зөөврийн төхөөрөмж, түүний зай зэргийг мөн онгоцоор авч явахыг хориглосон байна.