Дэлхийд

Марк Зукерберг бичиг баримтгүй, цагаач иргэдийг сургахад 5 сая доллар хандивлалаа

О.Намуун
2015-06-17 23:26

Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг болон түүний гэргий Присила Чан нар thedream.us-д 5 сая доллар хандивлалаа. Энэ нь АНУ-ын коллежид элсэх бичиг баримтгүй залуу цагаачдад тэтгэлэг олгодог сан ажээ.

Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа:

"АНУ-д амьдардаг залуу цагаач иргэд манай нийгмийн нэг хэсэг бөгөөд тэдэнд ч сургуулийн хууль дүрэм үйлчилдэг. Тэд Америкт хайртай, энд үлдэж, манай улсын ирээдүйн нэг хэсэг болох болно. Гэвч бичиг баримтгүйгээр коллежийн боловсрол эзэмших хүндрэлтэй байдаг. Ялангуяа улсаас ямар ч тусламж авч чаддаггүй. Америк бол цагаачдын орон. Бид өөр өөр улсаас ирсэн ухаалаг, шаргуу хөдөлмөрч залуу иргэддээ таатай хандаж, энэ нийгэмд бүх л боломжоороо сайхан амьдрахад нь туслах хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал ирээдүйд манай улс илүү хөгжил, дэвшилд хүрэх боломжтой болно. Ирэх таван жилд бид хоёр Сан Франциско Бэй Ариа дахь 400 гаруй залуу цагаачдад коллежийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг бий болгохоор ажиллах болно." гэжээ.