Нийгэм

Аж үйлдвэрлэлээ дэмжих цуглаан болно

Bolor Rose
2015-06-17 23:27

Аж үйлдвэрлэлээ хөгжүүлэх цуглаан өнөөдөр Чингисийн талбайд болно. Төрөөс Аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар бодлогын баримт бичгүүд батлагдаж, үйлдвэржилтийн тухай хууль эрх зүйн актууд гарч байгаатай холбогдуулан Үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, оюутан залуучууд, иргэд бид өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлж, өөрсдийн сурч мэдсэн мэдлэг боловсролоо үнэлүүлж, АМЬДРАЛЫН БАТАЛГАА БОЛСОН АЖЛЫН БАЙРАА авч үлдэж эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх зорилготойгоор цуглааныг зохион байгуулж байгаа ажээ. Цуглааны үеэр Аж Үйлдвэрийн салбарын бизнесийн орчин, өндөр технологийн Аж Үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх гарц, хөгжлийн шийдлийн асуудлаар мэргэжилтнүүд, оюутан залуус, сурагчид илтгэл тавьж санал бодлоо солилцох юм байна.