Бусад

Өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр хүлээж авдаг болжээ

М.Энхмаа
2015-06-17 23:45

Цагдаагийн байгууллага цахим үйлчилгээ нэвтрүүлжээ.

Ингэснээр цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргахыг хүссэн хэн бүхэн холбоотой мэдээллээ  цахим хэлбэрээр өгөх боломжтой болж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл таны гаргасан өргөдөл, гомдлын бүртгэлийн дугаар, хүлээн авсан хэлтэс, утасны дугаарын мэдээллийг мессэж хэлбэрээр илгээж, аль байгууллагын ямар албан тушаалтан хүлээн авч, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг /www.service.police.gov.mn/ хаягаар мэдээлэх ажээ.