Нийгэм

Налайхын Захирагчийн сонгууль болж байна

Bolor Rose
2015-06-18 00:54

Налайх хотын Захирагчийн дахин сонгууль өнөөдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болж байна. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан,  бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүү нар өрсөлдөж байгаа юм. Эдгээр нэр дэвшигчийн хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг  нийслэлийн анхны дагуул хот Налайх хотын Захирагчаар сонгоно.