“Нүүдэлчидтэй амьдарсан нь” цуврал Монгол улсаар үргэлжилнэ
BBC телевизийн нэвтрүүлэгч Кэйт Хамбл бага наснаасаа л нүүдэлчин болохыг хүсдэг байжээ. Алс холын, онгон дагшин энэ амьдралын хэв маяг түүний сонирхлыг ихэд татдаг байсан учир “Нүүдэлчидтэй амьдарсан нь” цуврал нэвтрүүлгээ эхлүүлсэн түүхтэй. Энэ нь гурван ангитай бөгөөд эхний хоёр анги дээр Непал, Сибирь зэрэг улсаар аялаад байгаа билээ. Тэгвэл Кэйт нэвтрүүлгийнхээ сүүлийн буюу гурав дахь улсаар Монгол улсыг сонгосон байна.
Монгол улсын нүүдлийн соёлтой танилцах аялал нь Өмнө говь аймагт эхэлсэн бөгөөд яг л нүүдэлчин шиг аж төрж, сүүлийн дугаараа амжилттай дуусгажээ. Тэрээр нэвтрүүлгийнхээ үеэр Монголчуудыг уламжлалт болоод орчин үеийн амьдралын хэв маягийг тэнцвэртэй хадгалж, хослуулан амьдарч чаддаг улс хэмээн дүгнэсэн байна. Уг нэвтрүүлэг “BBC two” сувгаар энэ сарын 19-ны 21 цагт дэлхий даяар цацагдах юм.