Улсын их хурал

ҮАБЗ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төслийн талаар хэлэлцэнэ

М.Энхмаа
2015-06-18 01:23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ.

Хуралдаан эхлэхийн өмнө уг хуулийн төсөлтэй холбогдуулан ҮАБЗ-өөс ирүүлсэн бичгийг Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Ганбат танилцуулсан юм.

ҮАБЗ-өөс ирүүлсэн бичигт “ Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу уг хуулийн төслийн талаар хэлэлцэж тогтоол гаргах шаардлагатай” гэсний дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг чуулганы хэлэлцэх асуудлаас хассан байна.

Энэ үеэр  Р.Гончигдож гишүүн “Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-ын дэргэд аваачиж байна гэхэд ҮАБЗ-өөр оруулаагүй. Гэтэл өнөөдөр эргүүлж буцаахаар болоход ҮАБЗ-өөр оруулна гэдэг ойлгомжгүй зүйл” гэжээ.