Соошил хөдөлгөөн: Иран эмэгтэйчүүд гивлүүр зүүхийг эсэргүүцэж байна
Иран эмэгтэйчүүдийн Хижаб гивлүүр зүүхийг эсэргүүцсэн явдал сүүлийн үед соошил медиагаар өрнөсөн хамгийн дуулиант хөдөлгөөн болоод байна. Иран эмэгтэйчүүд уг лалын шашны гивлүүрийг зайлшгүй өмсөх ёстой байдаг. Өнгөрсөн жил л гэхэд гивлүүр өмсөөгүйнхээ төлөө 3,6 сая эмэгтэй баривчлагдаж, торгуулж, анхааруулга хүртэж байжээ.
АНУ-д амьдардаг Ираны сэтгүүлч Масих Алинежад энэ байдлыг өөрчлөхийг хүсдэг бөгөөд соошилаар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Тэрээр “Миний нуугдмал эрх чөлөө” нэрийн дор явагдаж буй уг эсэргүүцэлд Иран эмэгтэйчүүдийг нэгдэж, гивлүүргүй зургаа илгээхийг уриалаад байгаа юм. Одоогийн байдлаар түүний албан ёсоор хөтөлж буй фэйсбүүк групп 820,000 дагагчтай болоод байгаа аж.
Масих Алинежад Хижаб өмсөхийг эсэргүүцсэн гэхээсээ илүү эмэгтэйчүүдийг юу хүссэнээ өмсөх эрхтэй байлгахыг эрмэлзэж буй юм.
Бичлэг: