Бусад

“Балетын үдэш” гала концерт болно

О.Намуун news.trends.mn
2015-06-18 12:17

Дэлхийн сонгодог бүтээл П.И.Чайковский “Хунт нуур” балетын Монголын тайзнаа тоглогдсоны түүхт 40 жилийн ойг УДБЭТ энэ сарын 27,28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх ажээ. Уг баярын хүрээнд “Балетын үдэш” өвөрмөц гала концертыг 06-р сарын 21-ны өдөр тоглох юм. “Хунт нуур”-ыг П.И.Чайковский үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд анх манай тайзнаа 1975 онд найруулан тавигдаж байжээ.

Энэхүү гала концерт нь дэлхийн алдартай балетын хэсгүүд болон тусгайлан шинээр тавьсан бүжгүүдийг тоглож, үзэгчдэд олон сайхан балетыг нэг дор үзэх боломжийг олгохоороо онцлог юм.