Бусад

"АНУ-д суралцацгаая" өдөрлөг ирэх бямба гаригт болно

Bolor Rose
2015-06-18 03:22

Америк дахь монгол оюутны холбооноос (АМОХ) зохион байгуулдаг "АНУ-д суралцацгаая" өдөрлөг ирэх бямба гаригт Хаан банкны төв байранд болно.  Энэхүү өдөрлөг тавдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өдөрлөг дээр  яагаад Америкт суралцах нь илүү болох, Америкийн сургуулиудын ялгаа, хэрхэн элсэх, сургалтын төрийн сангийн тэтгэлгийн тухай гэх мэтчилэн Америкийн шилдэг их дээд сургуулиудад энэ жил элсэн орсон, төгссөн, суралцаж яваа залуус мэдээлэл өгөх ажээ.  Түүнчлэн АНУ-д суралцахыг хүссэн оюутан залуусыг Best University Opportunity Program нэртэй цогц сургалтын хөтөлбөрт хамруулж  шалгалтад бэлтгэхэд туслах юм байна.