"Хүний эрхийн заалтыг тайлбарлах нь" хэлэлцүүлэг болно
"Хүний эрхийн заалтыг тайлбарлах нь" сэдэвт илтгэл хэлэлцүүлэг өнөөдөр 15 цагт Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд болно. Хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн тэнхмийн багш, хууль зүйн доктор, дэд профессор О. Мөнхсайхан урилгаар оролцох юм байна. Тэрээр Хүний эрхийг хамгаалсан Үндсэн хууль, олон улсын гэрээ урт хугацаанд үйлчилдэг. Тиймээс баталсан хүмүүсийнх нь төсөөлөө ч үгүй шинэ нөхцөлд хүний эрхийн заалтыг хэрхэн хэрэглэх вэ
? Өмнөх үеийнхний хувьд хүний эрхийн зөрчил гэж ойлгодоггүй байсан асуудал хожим зөрчил болох боломжтой юу? Хүний эрхийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх ёстой вэ? зэрэг байнгын маргаантай асуултуудад эрх зүйн онол, Үндсэн хуулийн болон олон улсын эрх зүйн олон улсын жишээн дээр хариулан санал бодлоо солилцох ажээ.