Хонгконгийн хууль тогтоогчид Бээжинд тулгуурласан сонгуулийн журмыг дэмжсэнгүй
Өнгөрсөн оны 8-р сарын 31-нд Хятадын Засгийн газраас 2017 оны сонгуулиар Хонконг удирдагчаа шууд сонгох эрхтэй болох тухай дүрэм журмыг гаргасан. Ингэснээр зөвхөн Бээжинг дэмжих холбооноос нэр дэвшүүлсэн хүмүүс л уг сонгуульд орох эрхтэй байх юм. Тухайн үедээ Бээжинд тулгуурласан сонгуулийн шинэчлэлийн багц Хонконгийн иргэдийн дунд маргаан дэгдээж, 100,000 хүний бослого болоход хүргэж байв.
Гэхдээ уг багцыг Хонконгийн хууль тогтоогчид хүлээн зөвшөөрсөн тохиолдолд батлагдах байсан. Хэрэв батлагдаж чадахгүй бол 2017 оны сонгуулиар дараагийн удирдагч нь 1200 гишүүнтэй хороогоор сонгогдох ажээ.
Тэгвэл тус шинэчлэлийн багцыг хэлэлцэх талаар Хонконгийн хууль тогтоогчдын дунд санал асуулга явуулахад зарим нь хурлын танхимыг орхиж, үлдсэн 37 гишүүний 28 нь эсрэг санал өгчээ. Цааш хэлэлцэгдэхийн тулд дор хаяж 47 санал авах ёстой ч ийнхүү тэд Бээжинд тулгуурласан сонгуулийн шинэтгэлийг дэмжсэнгүй.