Засгийн газар

Үүл буудах ажлыг эрчимжүүлнэ

М.Энхмаа
2015-06-18 23:31

Өчигдөр засгийн газрын ээлжит бус хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Хуралдаанаар үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээнд зориулан борооны 500 ширхэг пуужин худалдан авахад шаардагдах хөрөнгийг ЗГ-ын нөөц сангаас санхүүжүүлэхээр болжээ.

Мөн орооны пуужинг богино хугацаанд нийлүүлж, үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг үр дүнтэй, шуурхай зохион байгуулан дүнг 8-р сард багтаан танилцуулахыг үүрэг болгосон байна.

Тариалангийн бүс нутгаар огцом халж, халуун салхитай байгаа нь чийгийн нөөц муутай байсан бүсүүдийн буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас  ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад цаашид тариалангийн үндсэн бүс нутгуудад хур тунадас багатай, хэт их халуун байх магадлалтай байна учраас үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж үзжээ.