Нийгэм
Налайхын захирагчаар Ш.Хаан сонгогдлоо

2015-06-18 23:39
Налайх хотын Захирагчийн сонгууль 06 дугаар сарын 14-ний өдөр болж нэр дэвшигчдийн авсан санал 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд 06 дугаар сарын 18-ны өдөр дахин явууллаа. Санал хураалт өчигдөр 22.00 цагт албан ёсоор дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 9490 нь буюу нийт сонгогчдын 46.7 хувь нь саналаа өгчээ. Нийт 2 хүн өрсөлдснөөс Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 50.87 хувь буюу 4757 хүний санал авч ялалт байгуулжээ. Харин бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүүд 49,13 хувьбуюу 4594 иргэн саналаа өгсөн байна.
-
202.179.17.*
Зочин
2015-06-19 11:45
aan0 0 Хариулах