Төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг өргөн барьжээ
Өнөөдөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийг өргөн барьжээ.
Монгол улсын 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.276.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн зарлага 7.144.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 868.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Мөн 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 4.204.4 тэрбум, зарлага 5.229.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй, нийт тэнцэл 1.024.08 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
ЗГ-ын санхүүгийн нэгдсэн тайланд улсын болон орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит ААН, байгууллагын санхүүгийн тайлан, Засгийн газрын шугамаар авч ашиглаж буй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл сангуудын тайланг нэгтгэсэн байна