Улсын их хурал

МАН-ын бүлэг дахин завсарлага авлаа

М.Энхмаа
2015-06-19 00:42

Өнөөдрийн нэгдсэн чуулганы эхэнд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр МАН бүлэг энэ асуудлаар 5 хоногийн завсарлага авсан юм.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд бүрэн эрхийнхээ дагуу хаврын чуулганыг 7 сарын 10 хүртэл сунгана гэдгээ мэдэгджээ.

Тэрээр энэ хугацаанд хаврын чуулганы хэлэлцэх асуудал дуусахгүй бол дахин ээлжит бус чуулганыг зарлаж хаврын чуулганаар хэлэлцэх ёстой асуудлаа хэлэлцэж дуусгана гэлээ.