Уул уурхай
Уул уурхайн маргаан эцэслэснээр ТОП-20 индекс өсч эхэлжээ
2015-06-19 00:51
Өнгөрсөн сард Монгол дахь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд Монголын засгийн газар болон Рио Тинто, Түркүоз Хилл Ресурс нар гарын үсэг зурснаар уул уурхайн салбарт үүсээд байсан томхон маргаан дуусгавар болсон билээ.
Гарын үсэг зурсан өдрөө л хэд хэдэн уул уурхайн компаниудын хувьцаа өсөөд байсан. Харин нэг сарын дараах байдлаар манай бенчмарк хувьцааны индекс ч өссөн үзүүлэлттэй байна. Сарын өмнө 12,629.57 нэгж байсан Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс зургадугаар сарын 14-ны байдлаар 15,530.03 нэгжид хүрчээ. 2011 оны 2-р сард уг индекс хамгийн өндөр хэмжээнд буюу 32,955. хүрч байсан билээ.