Засгийн газар

Ерөнхий сайдын айлчлалын үеэр IV цахилгаан станцын санхүүжилтийг шийдвэрлэжээ

М.Энхмаа
2015-06-19 01:05

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Санкт-Петербург хотноо жил бүр зохион байгуулагддаг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцжээ. 

Энэхүү чуулга уулзалт “Хамтарсан хүчин чармайлтаар тогтвортой байдал, өсөлтийн төлөө үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх цаг боллоо” уриан дор болсон бөгөөд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцсон байна.

Мөн энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ОХУ-ын Внешэконом банкны Нэгдүгээр орлогч захирал П.М.Фрадков нар хөрөнгө оруулалтын 20 сая ам.долларын гэрээнд гарын  үсэг зурсан байна.

Энэ нь 1983 оноос хойш нийслэлийнхний 80 хувийг дулаан, цахилгаанаар хангаж буй IV цахилгаан станцын 123 мегаваттын өргөтгөлийн ажлыг хийхээр Чингис бондоос санхүүжүүлсэн 70 сая ам.долларыг үе шаттай нөхөн олгох хөрөнгө оруулалт юм.

ОХУ-ын Хөгжлийн банк социалист  нийгмийн үед  Улаанбаатарт  баригдсан орон сууцны олон хорооллыг босгох хөрөнгийг санхүүжүүлж байжээ.