Хууль
Захиргааны ерөнхий хууль батлагдаж захиргаа стандарттай боллоо
2015-06-19 01:52
УИХ-ын нэгдсэн чуулганаар Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталжээ.
Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан зохицуултаас хүргэж байна.
- Захиргаа, иргэдтэй харилцах харилцааг бүхэлд нь зохицуулна.
- Захиргааны байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулснаар захиргаа иргэдэд ил тод, хөнгөн шуурхай үйлчлэх үүрэгтэй болно.
- Захиргааны шийдвэрт иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй байхаар зохицуулна.
- Захиргааны байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргахдаа хуулиар зөвшөөрөгдсөн хувилбаруудаас аль нэгийг сонгох боломжийг олгоно.
- Захиргааны байгууллагаас гаргаж байгаа захиргааны хэм хэмжээний актын боловсруулалт шинжилгээ судалгааны системтэй болж, захиргааны байгууллагуудын хүнд суртлыг багасгана.
- Захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, захиргааны байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгоно.
- Захиргааны байгууллага төлөвлөлт хийхдээ тухайн орон нутагт оршин суугаа иргэдийн оролцоог хангасны үндсэн дээр шийдвэрээ гаргана.
- Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрт гомдол гаргах эрхийг зохицуулна.
- Захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд тэдгээрт учруулсан хохирлыг барагдуулна.