Үндэсний хувцасны “Номадик Фэшн” загварын шоуны тов зарлагдлаа
Энэ зуны хамгийн том үндэсний хувцасны "NOMADIC FASHION" загварын шоуны тов зарлагджээ. Уг арга хэмжээг монголын үндэсний урлаг, үндэсний хувцас соёлыг түгээх зорилготойгоор "Женко тур бюро" ХК болон "Torgo Fashion" хамтран 07 сарын 15-ны өдөр 20:00 цагт “Чингис Хааны Морьт Хөшөөт Цогцолбор”-ын гадна талбайд зохион байгуулах аж.
Монгол улсад 20 орчим ястан байдаг. Тэд угсаа гарал нас, хүйс, улирал уур амьсгал, өмсөх зориулалт, зэрэг дэвээсээ шалтгаалан 400 орчим төрлийн дээл, өмсгөл хэрэглэдэг байна. Түүнчлэн манай үндэсний хувцас нүүдлийн аж амьдралд зохицсон төдийгүй тухайн цаг үеийнхээ түүхэн онцлогийг өөртөө шингээн уран нарийн хийц, өнгөний бэлгэдлээр улам баяжигдсаар ирсэн билээ.
Уг оюуны болон соёлын үнэт өвийг жуулчид болон олон нийтэд сурталчлах зорилготойгоор уг арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг байна.