Дэлхийд

Лондонгоос Улаан-Үд хүрэх “Монгол ралли” долоон сард эхэлнэ

О.Намуун
2015-06-19 03:31

Лондонгоос Монгол болон Оросын Улаан-Үд хүрэх "Монгол ралли" арга хэмжээг жил бүр хүрээлэн буй орчин, дэлхийн хүн амыг хамгаалах байгууллагуудад хөрөнгө босгох зорилгоор зохион байгуулдаг байна. Энэ нь уралдаан биш бөгөөд адал явдалт дуртай, эрсдэлийг даван туулах чадвартай хүн бүр Лондонгоос Улаан-Үдэ хүрэх 16 мянган км замыг туулж, 17 гаруй улс орноор дамжин Монголд ирэх ёстой ажээ. Оролцох багууд дараах гурван дүрмийг л чанд мөрдөх ёстой:

1т, 1 литр эсвэл түүнээс доогуур хөдөлгүүртэй машинтай байх

2т, Зөвхөн багаараа л энэ урт замыг туулж, аяллын туршид замын тусламж авахгүй байх

3т, Дэлхийг аврахад тусалж, хамгийн багадаа 1500 долларын хандив цуглуулах

Тус үйл ажиллагааг хамгийн анх 2004 онд зохион байгуулж байв. Үүнд зургаан бага оролцсоноос дөрөв нь амжилттай бариандаа ирж байлаа. Үүнээс хойш жил бүр зохион байгуулагдах болсон ба өдгөө 250-300 баг оролцох болжээ. Тэд өнөөг хүртэл хуримтлуулсан 5,5 сая фунтийг (8.7 сая доллар) Save the ChildrenMercy CorpsChristina Noble Children's FoundationSend a cowCool Earth зэрэг олон улсын буяны байгууллагуудад хандивладаг байна. 

Энэ жилийн "Монгол Ралли 2015" Лондонд 7-р сарын 19-нд эхлэх ажээ.