Нийгэм

О.Магнай ШӨХТГ-ын ажилтнуудыг ямар ч үндэслэлгүйгээр гүтгэж байна гэв

Bolor Rose
2015-06-19 05:50

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дарга асан О.Магнайд гомдолтой байгаа талаараа  мэдэгдэл хийлээ.  Мэдэгдэлдээ "ШӨХТГ-ын дарга асан О.Магнай тус байгууллагад өөрөө ажиллаж байхдаа 2013 оны тайлан номыг бүрэн, 2014 оны тайлан номны талыг тараасан. Үлдсэн номыг шатаагаагүй, архивт бүрэн бүтнээрээ байгаа юм. О.Магнай нь ямар ч баримт нотолгоогүйгээр өмнө өөрөө ажиллаж байсан байгууллагынхаа удирдлага, ажилтнуудаа ном шатаасан фашистууд мэтээр олон нийтэд буруу ойлголт өгч байгаад харамсаж байна" гэжээ.