Бусад
Монгол улс Хөлөнбуйр хотод өргөмжит консулаа нээлээ
2015-06-22 00:16
Өнгөрсөн Пүрэв гарагт Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотод өргөмжит консулын газраа албан ёсоор нээлээ. Энэ нь манай улсаас Өвөр Монголд нээж буй гурав дахь консул ажээ. Бусад нь Эрээн болон Хөх хотод байрладаг байна.
Хятад, Монгол улс нь аялал жуулчлал, эдийн засаг, соёлын салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа. Монгол улсын зүүн болон өмнөд хэсгүүд байгалийн нөөц баялаг ихтэй. Хятад болон Ази Номхон далайн зах зээл рүү Өвөрмонголын зүүн хэсгээр гаргах шаардлагатай ажээ. Түүнчлэн Хөлөнбуйр хот нь Хятадын зүүн хойд хэсгийг хойд хэсэгтэй холбодог чухал эдийн засгийн суваг. Тиймээс уг консул байгуулагдсанаар дан ганц орон нутгийн эдийн засаг бус бүс нутгийн хамтын ажиллагааг хурдасгах давуу талтай юм.