Нийгэм

Наадамчдын гудамжийг монголын нэртэй уран зураач, уран барималчдын бүтээлээр чимэглэнэ

О.Намуун
2015-06-22 01:22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад төлөөлөгчид “Acем-2016” уулзалтын хүрээнд Наадамчдын гудамжинд хийх тохижилтын ажилтай танилцлаа.

Энэ үеэр холбогдох албан хүмүүс Наадамчдын гудамжны замын голоор цэцэг тарьж, хоёр захаар нь мод, бут, сөөг суулган нүүдэлчдийн урлаг соёлын онцлогийг харуулсан уран баримал байрлуулж, зам дагуух байршлуудад уран зураг зурах төлөвлөгөө, зочид төлөөлөгчид явж өнгөрөх гүүрүүдэд усан толио хийж, гэрлээр чимэглэж, Богд уулын арын зам дагуух уулын энгэрт Монголын ёс заншил түүхийг харуулсан  бүтээл урлах гэж байгаагаа танилцуулав. 

Үүний зэрэгцээ хотын Захирагч Э.Бат-Үүл "Монголын нэртэй уран зураач, уран барималчдын бүтээлийг байршуулах, тэдний хийсэн бүтээлийг олонд хүргэхэд анхаарч ажиллаарай. Бүтээл бүхэн уран бүтээлчийн нэр, бүтээлийн хаягтай байх ёстой.  Дэлхийн бусад улс өөрийн орны соёл, урлагийн онцлогийг тусгасан уран зураачдын бүтээл, уран барималаараа бахархах дуртай байдаг юм шүү. Мөн мал аж ахуй эрхэлж буй иргэд малаа зам руу оруулахгүй байхад анхаарч, тохижилтын ажлыг иргэд хувийн хэвшилтэйгээ хамтарч гүйцэтгэх хэрэгтэй" хэмээн заавар өгөв.