Таны туслах "Siri" юу хийж чадахыг та мэдэх үү?
Apple-н хэрэглэгчид Siri-г сайн мэдэх ч түүний чадваруудыг тэр бүр мэдэхгүй л болов уу! Тиймээс та бүхэнд түүний хийж чадах, сонирхолтой 12 чадварыг танилцуулж байна.
1. Siri Wolfram Alpha-тай холбогдож, мэдээлэл авах чадвартай. Тиймээс "Wolfram planes overhead" гэж хэлснээр та дээгүүрээ нисэж байгаа бүх нислэгийг мэдэх боломжтой.
2. "Siri, how many calories are in a _____?" гэж асууснаар идэж буй хүнснийхээ калорыг мэдэх боломжтой.
3.Илүү сайн нууц код хэрэгтэй байна уу? "Wolfram, password." гэж хэлбэл Siri танд агшин зуурт л хамгийн аюулгүй 8 тэмдэгттэй пассвордыг хэлж өгнө.
4.Siri-тэй ярилцахдаа өөрийгөө илүү хөгжилтэй нэрээр дуудуулмаар байвал "Call me _____ from now on." гэж хэлээрэй.
5. Зарим үгийн Морс кодыг мэдэхийг хүсвэл Siri-с "What's Morse code for ______?" гэж асуу.
6.Сүүлд ирсэн мессежээ хурдхан шиг сонсохыг хүсвэл "Read me my last message." гэж хэлээрэй. Мөн хэлээд хариу бичүүлэх ч боломжтой.
7.Siri нэрийг чинь буруу дуудаад байвал "You pronounced my name wrong." гэж хэлээд засуулах хэрэгтэй.
8.Покер тоглохдоо ч түүнийг хамтрагчаар ашиглаж болно. "Wolfram, what are the odds of a ______?" гэж асуугаад хөзрийнхөө гарч ирэх магадлалыг асуух боломжтой.
9.Та зарим зүйлсээ мартаад байна уу? Тэгвэл siri-д "Remind me tomorrow at 7:30am to bring my charger to work." гэж хэлснээр танд тухай бүрд нь сануулж байх болно.
10. Машинаа утастайгаа холбосон байгаа бол дуугаа солихдоо Siri-г ашиглаарай.
11. Ямар ч программ ашиглаж байсан "home" товч дээр удаан дарж, Siri-д "settings" гэж хэлснээр тухайн программынхаа тохиргоо руу орох боломжтой.
12. Siri-тэй ярьж дууссан бол ердөө "Bye" гэж хэлэхэд л болно.
-
202.179.11.*
Зочин
2015-06-24 07:13
Yaaj ajiluulah yum be? Goliin tovchoo udaan daraad hi Siri gsn bolohgvi l bhiin?0 0 Хариулах