Нийгэм

Япон поп соёлын өдөрлөг болно

О.Намуун
2015-06-22 03:29

Японы элчин сайдын яам, Японы соёлыг сонирхогчдын холбоо, Үндэсний соёл амралтын хүрээлэн хамтран "Япон поп соёлын өдөрлөг 2015"-ыг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ 7-р сарын 4-нд 11 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох юм. 

Арга хэмжээний хүрээнд косплэй, дуу, манга бүтээлийн тэмцээн болж, зураг хамтдаа авахуулах булан, мэйд кафе зэрэг олон сонирхолтой булангууд ажиллана. Тус өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдаж буй тэмцээний ялагчид Япон улсад 7 өдөр аялах эрх хожихоороо онцлог ажээ. Тэмцээнд оролцох хүмүүс 15-23 насны, Монгол улсын иргэн байх шаардлагатай юм.