Бусад

Элэгний С вирусийн халдвартай бүх иргэнийг эмчилгээнд хамруулна гэв

Bolor Rose
2015-06-22 03:29

 

Өнөөдөр “Эрүүл элэг” хөтөлбөрийг орон даяар албан ёсоор эхлүүлэх үйл ажиллагааны нээлт  болно.  Нээлтэд Ерөнхийлөгч оролцож үг хэлэх бөгөөд тус хөтөлбөрийг албан ёсоор орон даяар эхлүүлэх ажээ. “Эрүүл элэг” хөтөлбөр нь 2020 он гэхэд гепатит С вирусын халдварыг таслан зогсоох гол зорилготой юм байна. Тиймээс С вирусийн халдвартай бүх иргэнийг эмчилгээнд хамруулах зорилт тавьж байна хэмээн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид онцоллоо.  

Манай улсад жил бүр 2 мянга 600 иргэн элэгний хатуурал, хавдрын өвчнөөр хорвоог орхиж байна гэсэн судалгаа гарчээ.