Нийгэм

Ломбардууд хэрэглэгчийн эрх ашиг зөрчиж байгааг илрүүлжээ

Bolor Rose
2015-06-22 03:49

Нийслэлд 650, хөдөө орон нутагт 450 орчим барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд барьцаанд авсан эд зүйлээ зарахдаа хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгааг ШӨХТГ-аас илрүүлжээ. Тодруулбал,  хугацаа хэтэрсэн үйлчлүүлэгчид эхлээд мэдэгдэн дараа нь дуудлага худалдаагаар зарж, илүү мөнгийг тухайн иргэнд буцаан олгох ёстой ч энэ байдал нийтдээ алдагдсан байжээ. Мөн гэрээ байгуулахдаа давуу байдлаа хууль бусаар ашиглаж, хүү, алданги, эргэн төлөлт, барьцааны зүйлийг зарах, үйл ажиллагаа явуулж буй байрны шаардлага хангахгүй байгаа зэрэг зөрчил гаргаж байжээ. Шалгалтын үеэр 43 иргэний гомдлыг барагдуулсан бөгөөд зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага хүргүүлсэн байна.