Улсын их хурал

УИХ-ын дарга Говь-Алтай аймагт ажиллажээ

М.Энхмаа
2015-06-22 05:10

Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхбол Алтай хотод ажиллах үеэрээ 1000 айлын орон сууцны бүтээн байгуулалтын явцтай танилцжээ.

1000 айлын орон сууцны “Солонго” хороолол нь 50 га газрыг хамарсан 5 давхар, 24 блок бүхий 250 айлын орон сууцны цогцолбор бөгөөд хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц, авто замын зураг төслийг орон нутгийн хөгжлийн сангийн 246.7 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. 

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд , Говь-Алтай аймаг ийнхүү иргэдийг орон сууцжуулах ажилд ахиц дэвшил гаргаж буй нь сайшаалтай бөгөөд барилгын ажил явагдах хугацаанд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах тал дээр анхаарах шаардлагатай гэжээ.

Мөн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, энэхүү “Солонго” хорооллыг дагасан дулааны шугам сүлжээ, цэвэр бохир ус болон замын асуудлыг энэ жил бүрэн шийдвэрлэж байгаа. Үүний зэрэгцээ орон сууцны борлуулалтын судалгааг хийж үзэхэд, нийт орон сууцны 75 хувийг иргэд 30 хувийн урьдчилгаа төлж, зээлээр авах боломжтой гэсэн дүн гарсныг танилцуулсан байна.