Уул уурхай

Оюутолгойд эрчим хүчний эх үүсвэрээ шийдэх албан тоот хүргүүлнэ

М.Энхмаа
2015-06-22 05:26

Өнөөдөр мэргэжлийн хяналтын ерөнхий газар “Оюутолгой” ХХК-д хийсэн шалгалтын дүнг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцжээ. Хурлаар эрчим хүчний эх үүсвэрийг сонгох, шинээр барих талаар холбогдох арга хэмжээ авах тухай албан тоотыг  “Оюутолгой” ХХК-д хүргүүлэхээр болсон байна.

2009 онд талуудын байгуулсан гэрээнд “Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэл эхэлсэн өдрөөс хойш 4 жилийн дотор “Оюутолгой” төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол улсын нутаг дэвсгэр дэх гурван эх үүсвэрээс сонгон хангана” гэж заасны дагуу энэ шийдвэрийг гаргажээ.

Мөн уурхайн ажиллагсдын байнга оршин суух суурьшлын бүсийн байршил, төлөвлөлтийг тодорхой тусгасан уурхайн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.