Нийгэм

Орон сууцны үнэ өнгөрсөн оноос 5,4 хувиар буурчээ

О.Намуун
2015-06-22 07:14

Монголбанк, үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компани хамтран 5-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг гаргажээ. Энэхүү тооцоонд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4358 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Тус судалгаагаар ОСҮИ 05-р сард 16.8%-тай гарч өмнөх сараас 0.2% өссөн, энэ оны эхэн үетэй харьцуулахад  -1.8%, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад -5.4%-иар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 26.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4%, энэ оны эхэн үеэс -0.03%-иар буурч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0.5%-иар өссөн байна. Тавдугаар сарын байдлаар шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2,173,000 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3%-иар буурчээ. 

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 10.0 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.6%, оны эхэн үеэс -5.3%, өнгөрсөн оны мөн үеэс -9.8%-иар буурсан байгаа юм. Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ тавдугаар сарын байдлаар 94,300,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 6.2%-иар буурчээ. 

Ерөнхийдөө шинэ болон хуучин байрны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр, Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байгаа юм. Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн орон сууцны үнэ, валютын ханшийн хэлбэлзлээс хамаарч шинэ орон сууцны үнэ хэлбэлзэлтэй байгаа хэдий ч ерөнхийдөө бага зэрэг буурах хандлагатай байна. Харин хуучин орон сууцны үнийн бууралт үргэлжилсээр байгааг доорх графикаас харж болно.