АН Тавантолгойг гацаагаагүй гэжээ
АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа ерөнхий сайдын мэдээллийг сонссоны зэрэгцээ Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Мөн Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийсэн байна.
Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар :
Таван толгойн төсөлтэй холбоотой асуудлаар Д.Хаянхярваа гишүүн энэ төслийг МАН дэмжиж байгаа, харин АН дотроо “зодолдоод” урагшлуулахгүй байна гэсэн мэдээлэл хийсэн байсан. АН-аас болоод Тавантолгой гацаад байгаа юм биш. Тавантолгойн ажлын хэсэгт бүх намын төлөөлөл орчихсон ажлаа хийгээд явж байгаа. Хамтарч ажиллаж л байгаа бол бүх нам энэ талаар санал, санаачилга гаргах ёстой. Түүнээс биш бүх асуудлыг АН руу чихээд байж болохгүй.
Бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж :
Тавантолгойн асуудлаар УИХ-ын удирдлага бүх нам анхаарлаа хандуулж, ажлаа сайжруулъя гэсэн санал гаргасан. Ажлын хэсэгт МАН-ын гишүүд орчихсон, адилхан бүрэн мэдээллээр хангагдаад хамтарч ажиллаад явж байна. Дургүйд хүчгүй, хүсээгүй зүйлээ хийдэггүй ёсоор энэ асуудалд улстөрийн ашиг хонжоогоор хандаад байна.