Сэтгэл хөдлөл мэдэрдэг Пеппер робот минутын дотор л зарагдаж дуусжээ
Энэ сарын 20-нд Софтбанк "сэтгэл хөдлөл мэдрэх чадвартай" Пеппер роботыг худалдаанд гаргасан билээ. Гэвч тус робот нь ганц л минутын дотор зарагдаж дууссан байна. Софтбанк 1600 долларын үнэтэй ( сар бүр 200 доллар нэмж төлнө) уг роботыг ердөө 1000 ширхгийг л үйлдвэрлэсэн байжээ. Үүний дараа шинжээчид сэтгэл хөдлөлийг боловсруулах чадвартай ийм төрлийн робот зах зээлд эрэлттэй байгааг харуулж байна хэмээн дүгнэсэн байна.
Жилийн өмнө л Пеппер роботыг ууртай, аз жаргалтай, гунигтай гээд төрөл бүрийн сэтгэл хөдлөлтэй хүмүүстэй харилцах чадвартай онцгой робот хэмээн олон нийтэд танилцуулж байсан билээ. Мөн олон төрлийн программ хангамжийг дэмжин ажилладаг бөгөөд cloud AL зайтай учир сар бүр нэмэлт төлбөр төлөх шаардлага гардаг байна.
Софтбанкнаа дараачийн худалдааг 7-р сард вебсайтаараа дамжуулан зарлахаа мэдэгдээд байгаа юм.