Ерөнхий сайд АНУ-ыг зорьжээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр энэ сарын 23-27-ны хооронд ажлын айлчлал хийхээр АНУ-ыг зорьжээ.
Ерөнхий сайд айчлалынхаа эхэнд Вашингтон хотод ажиллах бөгөөд энэ үеэрээ Майкрософт Корпорацийн Инноваци, бодлогын төвтэй танилцахын зэрэгцээ 25-нд болох Монгол Америкийн бизнес форумд оролцож, үг хэлэх юм байна.
Мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байдэн, худалдааны сайд Пэнни Притцкэр нартай уулзалт хийх бөгөөд ОУ-ын санхүүгийн корпораци, Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлагийн удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөөд байгаа ажээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчлах үеэрээ Нью-Йорк хотын Хөрөнгийн биржид зочилж үйл ажиллагаатай нь танилцах юм байна. Айлчлалынхаа төгсгөлд “Bloomberg News” мэдээллийн агентлагийн төвд зочилж, уулзалт ярилцлага хийх ажээ.
-
202.179.17.*
exp
2015-06-23 10:37
yu hiigeel iish tiishee yawaad bna. yum guigaal yawna uu.0 0 Хариулах