Нийгэм

Залуучуудад мансууруулах бодисын хор уршгийг таниулна

О.Намуун
2015-06-23 01:29

Дэлхийн мансууралтай тэмцэх өдөр энэ сарын 26-нд тохиох юм. Тэгвэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 6-р сарын 22-29-ний өдрүүдэд өсвөр үе, залуучууд, иргэд, шийдвэр гаргагчдын дунд мансууруулах болон сэтгэц идэвхт эм бодисын хор уршгийг таниулах, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт, сурталчилгаа явуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, онол практикийн бага хурал зохиох удирдамж гаргажээ.

Дэлхий даяар сэтгэц идэвхт бодисыг тусад нь болон цуг хэрэглэх явдал ихэсч байна. Манай оронд архи, бусад сэтгэц идэвхт бодисын асуудалтай хууль бус хэрэглээ нэмэгдэж хэрэглэгчдийг илрүүлэх нь бэрхшээлтэй  болж, гэмт хэргийн гаралтын тоо ч нэмэгдэж байна. МУ-ын гаалийн төв лабораторийн шинжилгээгээр илэрсэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодисын 75 %-ийг каннабис дангаараа эзэлж байна.

Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд  Эрүүл мэнд спортын яам, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Наркологийн эмнэлэг, НЭМГ-йн харьяа Дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг -ТББ, Хорт зуршлаас сэргийлэх нийгэмлэг- ТББ-ууд хамтран ажиллах юм.